Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цукербергийн дарвуулт завь тусламж хүссэн дуудлагад хариу өгөөгүй нь шүүмжлэл дагуулжээ

Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергийн эзэмшлийн дарвуулт завь Аляскийн эргийн ойролцоо шатахуунгүй болсон жижиг завинд тусламж үзүүлэх тухай дуудлагад хариу өгөөгүй нь олон нийтийн анхаарлыг татжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цукербергийн дарвуулт завь тусламж хүссэн дуудлагад хариу өгөөгүй нь шүүмжлэл дагуулжээ
Цукербергийн дарвуулт завь тусламж хүссэн дуудлагад хариу өгөөгүй нь шүүмжлэл дагуулжээ. Зураг: МҮОНРТ

Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергийн эзэмшлийн “Лончпад” дарвуулт завь Аляскийн эргийн ойролцоо шатахуунгүй болсон жижиг завинд туслах тухай дуудлагад хариу өгөөгүй нь цахим орчинд шүүмжлэл дагуулжээ. Тухайн үед Цукерберг болон түүний гэр бүлийнхэн дарвуулт завин дээр байгаагүй аж.Жижиг завь шатахуунгүй болсныхоо дараа АНУ-ын Эргийн хамгаалалтын албаар дамжуулан тусламж хүссэн байна. Цукербергийн “Лончпад” ойрхон явж байсан боловч дуудлагад хариу өгөөгүй бөгөөд “Уайлдернесс Легаси” аяллын хөлөг тусламж үзүүлжээ. Тус хөлөг жижиг завийг Фаррагут булан руу чирж, шатахуун авахад нь тусалсан байна.Энэ талаар “Уайлдернесс Легаси” хөлгийн зорчигч олон нийтийн сүлжээнд мэдээлснээр үйл явдал олны анхаарлыг татжээ. Түүний мэдээлснээр хөлгийн ахмад зорчигчдод болсон явдлыг хэлэхэд хүмүүс “Лончпад” тусламж үзүүлээгүйд дургүйцлээ илэрхийлжээ.Харин Цукербергийн төлөөлөгчийн тайлбарласнаар “Лончпад”-ын багийнхан өөр радио суваг хянаж байсан тул тусламж хүссэн дуудлагыг сонсоогүй аж. Тэд дуудлагын талаар мэдэх үед “Уайлдернесс Легаси” аль хэдийн тусламж үзүүлж эхэлсэн байжээ.АНУ-ын Эргийн хамгаалалтын алба нөхцөл байдлыг шалгаад жижиг завийг аюулд орсон гэж үзээгүй бөгөөд ердийн далайн тусламж шаардлагатай тохиолдол болгон ангилсан байна. Улмаар үйл явдал ямар нэгэн хохиролгүйгээр дууссан аж.

Хуваалцах