“Цөмөөхэй” балет тав дахь жилдээ тоглогдоно
“Цөмөөхэй” балет жил бүрийн шинэ жилийн баяраар дэлхийн таван тивийн театрт амилдаг. Энэ жилийн хувьд хамгийн эхний тоглолт АНУ-ын Бостоны театрт эхэлжээ. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет тав дахь уда
Мэдээллийн алба

“Цөмөөхэй” балет жил бүрийн шинэ жилийн баяраар дэлхийн таван тивийн театрт амилдаг. Энэ жилийн хувьд хамгийн эхний тоглолт АНУ-ын Бостоны театрт эхэлжээ. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет тав дахь удаагаа шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүрнэ.
“Щелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сарын 22-23-нд УДБЭТ-ийн тайзнаа тоглогдох юм байна.
Сонирхуулахад, Монголын балетын хөгжлийн сан, УДБЭТ, “Комаки балет” компани хамтран “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг өнгөрсөн сард Японы нийслэл Токио хотын “Тokyo new national ballet theatre”-т тоглосон билээ.


















