Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТЦА: Бусдаас дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж, нягтлаарай

хориотой ан амьтан буюу 31 тарвага нийслэл рүү оруулахыг завдсан зөрчил илэрсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЦА: Бусдаас дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж, нягтлаарай
ТЦА: Бусдаас дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж, нягтлаарай. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Эмээлтийн товчоонд өчигдөр буюу энэ сарын 25-нд хяналт шалгалтын үеэр “Маяти” маркийн автомашинтай иргэнийг зогсоож шалгажээ. Уг машиныг Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дэх заалт, Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах, Тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийх журмын дагуу шалгахад хориотой ан амьтан буюу 31 тарвага нийслэл рүү оруулахыг завдсан зөрчил илэрсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас иргэдийг бусдаас дайвар бүтээгдэхүүн авахдаа шалгаж, нягтлахыг зөвлөлөө.

Хуваалцах