Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төгсөх ангийн сурах бичгийн хүрэлцээ муу байна

Төгсөх ангийн нэгэн сурагч өнөөдрийг хүртэл бидэнд Монгол хэл, Математикийн ном олдохгүй байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгсөх ангийн сурах бичгийн хүрэлцээ муу байна
Төгсөх ангийн сурах бичгийн хүрэлцээ муу байна. Зураг: МҮОНРТ

Төгсөх ангийн нэгэн сурагч өнөөдрийг хүртэл бидэнд Монгол хэл, Математикийн ном олдохгүй байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь төрөөс даадаг. Харин амьдралаа шийдэх чухал үедээ ирсэн ахлах ангийн сурагчид яагаад тойргийн гадна үлдээд байгааг бид хөндлөө.

Баянгол дүүргийн 20 дугаар сургуульд л гэхэд 10-12 ангийн 400 орчим сурагч сурдаг. Гэтэл нийт хүүхдүүдийн дөнгөж 40 орчим хувьд нь номын сангаас үнэ төлбөргүй сурах бичиг олгодог. Харин үлдсэн сурагчид нь сурах бичгээ худалдан авах журамтай юм байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн бүх л дунд сургуулиудад энэ журам хэрэгждэг ажээ.

Мэдээний дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн 2015.10.14-ний "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах