Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанд хийх явцын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно

Эрүүл мэндий яам, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан болон хоёрдахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанд хийх явцын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно
Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанд хийх явцын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоно. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндий яам, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан болон хоёрдахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд 2017 оны 10 сарын 19-ний өдрөөс 26-ны өдрүүдэд Япон улсын “Олон Улсын Эрүүл Мэнд, Анагаах Ухааны Үндэсний Төв”-ийн Анагаах ухааны боловсролын хэлтсийн ахлах зөвлөх Мураока Акира Монголд ажиллаж, төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх шалгуурыг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгч ажиллав.

Зөвлөх Мураока Акира Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран төгсөлтийн дараахь сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагааны явцын үнэлгээний шалгуурын дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд туршилтын үнэлгээг хийсэн бөгөөд тус байгууллагад холбогдох зөвлөмж өгсөн байна.

Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан болон хоёрдахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн зөвлөхүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны холбогдох мэргэжилтнүүд уулзаж, төгсөлтийн дараахь сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаанд хийх явцын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, шалгуур үзүүлэлтүүдийг эцэслэн боловсруулах талаар санал солилцов.

Төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийж, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах нь төгсөлтийн дараахь сургалтын чанар сайжирч, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн гаргах суурь болох юм.

Хуваалцах