Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төгөлдөр хуурч Б.Чинбатад зориулах хандивын тоглолт ирэх гуравдугаар сарын 14-нд болно

Тус тоглолтод "Баян Монгол" чуулга, "Харанга", "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, "Люмино", "S4", хамтлаг болон гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуу

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгөлдөр хуурч Б.Чинбатад зориулах хандивын тоглолт ирэх гуравдугаар сарын 14-нд болно
Төгөлдөр хуурч Б.Чинбатад зориулах хандивын тоглолт ирэх гуравдугаар сарын 14-нд болно. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ.

"PrayForChinbaFamily" хэмээх уг хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй "Niciton&Friends" тоглолт ирэх гуравдугаар сарын 14-ний 17:00 цагт "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд товлогджээ.

Тус тоглолтод "Баян Монгол" чуулга, "Харанга", "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, "Люмино", "S4", хамтлаг болон гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нар оролцож, ая дуугаа өргөнө.

Тэгвэл хандивын хоёр дахь тоглолт болох мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн “Аравт” тоглолт гуравдугаар сарын 21-ны 16:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа товлогдсон байна.

Тус тоглолтод УДБЭТ, УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, "Морин хуурын чуулга", "Түмэн эх" чуулга, "Улаанбаатар" чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, "UB DRUMS" хамтлаг болон ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцоно.

Дашрамд дуулгахад дээрхи хандивын тоглолтын зохион байгуулагчид "Сая болох байсан тоглолтын тасалбарыг худалдаж авсан үзэгч та уг тасалбараараа удахгүй болох тоглолтыг үзхэд хүчин төгөлдөр шүү" гэсэн юм.

Түүнчлэн хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгав.

Хуваалцах