Төгөлдөр хуурч С.Саянцэцэг тоглолтоо хийнэ
олон улсын тэмцээний шүүгч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг Москва, Софи, Мадридын дэлхийн том дуурийн театраас гадна сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм
Мэдээллийн алба

Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены мэндэлсний 250 жилийн ой ирэх онд тохиож байна. Энэ ойг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Соёлын элч, Монгол Улсын консерваторийн дэд профессор, соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг дээрх ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтоо 2020 оны нэгдүгээр сарын 4-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт хийхээр болжээ.
Ташрамд дуулгахад, Төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг дэлхийд томд тооцогдох Москва, Софи, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.


















