Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Түйн голын жавар-2018" өвлийн наадам ирэх сард болно

Баянхонгор аймгийн шүтээн болсон Номгон хайрхан уулын ар хормой Түйн голын толин цэнхэр мөсөн дээр олон тэмцээн, уралдаан зохион байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Түйн голын жавар-2018" өвлийн наадам ирэх сард болно
"Түйн голын жавар-2018" өвлийн наадам ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

Ирэх сарын 3-нд "Түйн голын жавар-2018" өвлийн наадам болно. Баянхонгор аймгийн шүтээн болсон Номгон хайрхан уулын ар хормой Түйн голын толин цэнхэр мөсөн дээр олон тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өвлийн наадмын хүрээнд "Үндэсний сайхан хувцастай хос шалгаруулах", "Мөсөн шагай", "Шагай наадгай", "Хээрийн цайны амт", "Баянхонгорт үйлдвэрлэв" гар урлал, бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, үдийн амтат зоог зэрэг иргэд, зочид төлөөлөгчдөд зориулсан сонирхолтой үзэсгэлэн худалдаа, үйл ажиллагаа болох юм.

Баянхонгор аймаг энэ жил Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймаг болон нутгийн зөвлөл, 20 сум, баг, хороо, аймгийн нийт иргэдээ өвлийн наадамдаа албан ёсоор урьжээ.

Хуваалцах