Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог

Доктор Дийзгарын Баттогтохтой “Малын тухайд үгсийн утгын зүйл хуваасан нэрсийн тайлбар толь”-д орсон “Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог” сэдвээр ярилцана.

MР
Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог
Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог. Зураг: МҮОНРТ

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

Доктор Дийзгарын Баттогтохтой “Малын тухайд үгсийн утгын зүйл хуваасан нэрсийн тайлбар толь”-д орсон “Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог” сэдвээр ярилцана.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Агвантүвдэн”-ийн тухай сонсгоно.

“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн доктор С.Энхжаргал оролцож “ноорсон тором шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: ”ялам, гужаадах, нанчийн ам руу хийх, гөнчих” зэрэг үгийн утга тайлбарлана.

“Орчуулж болох үг” буланд: МУИС-ийн багш доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “брокер, брокли, брэнд, брэндменежер, буфет” зэрэг үгийн утга тайлбарлана.

Mongolian National Radio · Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог

Хуваалцах