Тулаанч Д.Батгэрэл ялалт байгуулав
Монголын өнөө цагийн тулаанчдын нэг Д.Батгэрэл Дэлхийн шилдэг UFC холбоотой гэрээ байгуулсан анхны Монгол тулаанч тэрээр “Karate combat" холбооны "KC 43" эвент АНУ-ын Лас Вегасд зохион байгуулагдаж тэмцээнд Монгол улсаа төлөөлж, боксын өлгий Куба Улсын тамирчин "Spiderman" буюу Мэргэжлийн бокс, холи
Мэдээллийн алба

Монголын өнөө цагийн тулаанчдын нэг Д.Батгэрэл Дэлхийн шилдэг UFC холбоотой гэрээ байгуулсан анхны Монгол тулаанч тэрээр “Karate combat" холбооны "KC 43" эвент АНУ-ын Лас Вегасд зохион байгуулагдаж тэмцээнд Монгол улсаа төлөөлж, боксын өлгий Куба Улсын тамирчин "Spiderman" буюу Мэргэжлийн бокс, холимог тулаанаар амжилттай яваа Фредди Масабог гурав дугаар үед хүнд цохилтоор унагаж ялалт байгууллаа.
Фредди Масабо АНУ-д 1889 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Bare Knuckle Fighting Championship" холбоонд дөрөв тулалдаж, гурав ялсан бөгөөд мэргэжлийн холимог тулаанд таван удаа ялсан тулаанч юм байна. Д.Батгэрэл нь Өмнө нь Өмнө нь Legend FC, Ranik Ultimate Fighting Federation, Baikal Fighting Championship, CWM MMA болон Mongolian fighting championship холбоонуудад тулалдсан. “Storm Team” үүсгэн байгуулагч, “Mongol fighter” санг санаачлагч, "Karate Combat" холбооны тулаанч юм.


















