Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тулах багана” яруу найргийн наадам өнөөдөр болно

Дархан-Уул аймагт өнөөдөр “Тулах багана” цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн яруу найргийн наадам болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тулах багана” яруу найргийн наадам өнөөдөр болно
“Тулах багана” яруу найргийн наадам өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймагт өнөөдөр “Тулах багана” цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн яруу найргийн наадам болно. Энэ удаа дөрөв дэх жилдээ болох гэж буй тус наадмын зохион байгуулагчаар дээрх аймгийн “Лха” телевизийн сэтгүүлч Л.Отгонбаатар ажилладаг.

Өнгөрсөн жилийн хувьд энэхүү наадамд МЗЭ-ийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан түрүүлж, яруу найрагч Н.Төмөртогоо, М.Насанбат, Н.Шоопор, О.Одмандах нар удаах байрыг эзэлсэн. Наадамд Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн 27 найрагч шүлгэн хүлгээ сойсон билээ. Айргийн гуравт “давхисан” найрагчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан бол тусгай байрын эздийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан.

Энэ жилийн наадам Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дугуй танхимд болох бөгөөд бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Хуваалцах