“Түлэнхийн нөхөн сэргээх тасаг”-т эмчлүүлэгсдийн 80 гаруй хувь нь хүүхэд байна
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Түлэнхийн нөхөн сэргээх тасаг”-т эмчлүүлэгсдийн 80 гаруй хувь нь хүүхэд байна.
Мэдээллийн алба

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Түлэнхийн нөхөн сэргээх тасаг”-т эмчлүүлэгсдийн 80 гаруй хувь нь хүүхэд байна. Тэдний дийлэнх нь ахуйн хүрээнд осолдох нь элбэг байдаг. Тиймээс эцэг эхчүүд, бага насны хүүхдээ байнгын хараа хяналттай байлгахыг тус эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч н.Ууганбаяр анхааруулж байна.
Mongolian National Radio · “Түлэнхийн нөхөн сэргээх тасаг”-т эмчлүүлэгсдийн 80 гаруй хувь нь хүүхэд байна
Хэрвээ хүүхэд нэгэнт түлэгдвэл маш урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатайгаас гадна бүрэн эдгэрэх тохиолдол хомс байдаг. Түүнчлэн гүн шарх хэдэн жилийн дараа эдгэлээ ч сорви нь таталдаж, өсөлтөд сөргөөр нөлөөлдөг тул арьс нөхөх хагалгаанд дахин орох зэрэг хүндрэл дагуулдаг гэдгийг тэрбээр санууллаа.


















