Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Төлөөс” хэмээх теле жүжиг бүтээгдэж байна

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Төлөөс” теле жүжгийг бүтээж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төлөөс” хэмээх теле жүжиг  бүтээгдэж байна
“Төлөөс” хэмээх теле жүжиг бүтээгдэж байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Төлөөс” теле жүжгийг бүтээж байна.

Энэхүү жүжиг нь МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатарын зохиол бөгөөд Авилгатай тэмцэх газрын захиалгаар бүтээгдэж буй аж. Дашрамд дурдахад, тус жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнх-Амьдрал ажиллаж байгаа юм.

Тэрээр “Галзуу хот”, “Аз жаргалын эрэлд” зэрэг жүжиг, киногоороо урлагийн ертөнцөд танил болсон нэгэн билээ.

Түлхүүр үг:“Төлөөс” хэмээх теле жүжгийг бүтээж байна
Хуваалцах