“Түмэн тэмээ”-ний баяр болно
Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхтэй.
Мэдээллийн алба

Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхтэй. 1989 оноос хойш 30 жилийн дараа гурав дахь удаагаа тэмээн сүргээ түмд хүргэсэн бахдам амжилтаар “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэж байна.
Энэ түүхэн үйл явдлыг угтаж “Сум сурталчлах өдөр”-ийг өнөөдөр Улаангом хотноо зохион байгуулах ба арга хэмжээнд оролцохоор 30 гаруй жинчин, 130-аад тэмээ бүхий жингийн цуваа Улаангом хотыг зориод байна.
Увс аймгийн Завхан сум нь 150 мянган толгой малтай, 2000 гаруй хүн амтай, Увс аймагтаа төдийгүй баруун бүс нутагтаа тэмээн сүргээрээ тэргүүлдэг юм.

























