Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмс, хүнсний ногоо тариалуулах төсөл хэрэгжжээ

Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас хамтран “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмс, хүнсний ногоо тариалуулах төсөл хэрэгжжээ
Төмс, хүнсний ногоо тариалуулах төсөл хэрэгжжээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас хамтран “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа.

Тэгвэл Нийслэлийн Хөдөлмөрийн газраас дээрх хөтөлбөрийн хүрээнд “Төмс, хүнсний ногоо тариалуулах төсөл”-ийг мөн хэрэгжүүлж эхэлжээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын тавны өдрүүдэд хөтөлбөрт хамрагдах 700 зорилтот бүлгийн иргэнийг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан бүртгэсэн ба иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулан бүлгийн ахлагчийг сонгон хамтран ажиллах гэрээг байгуулсан ажээ.

Хуваалцах