Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 56 аж ахуйн нэгжийн 2748 ажилтан албан хаагч, 1453 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар өнөөдөр албаны холбогдох хүмүүсийн хамт Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзан тулгамдаж буй асуудлыг сонсож, түргэн шуурхай шийдвэрлэн ажиллав.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 56 аж ахуйн нэгжийн 2748 ажилтан албан хаагч, 1453 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ажиллаж байна.

Зам тээврийн хөгжлийн төв УТҮГ нь уг төмөр замын ажлын доод болон дээд бүтцийн ажилд хяналт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар доод бүтцийн газар шороо ус өнгөрүүлэх ажил 34 хувь, дам нуруут гүүрийн ажил 41.8 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Монголын төмөр зам ТӨХК-иас мэдээллээ.

Хуваалцах