Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түнтүүлэй "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулжээ

Киноны гол чимэг болсон Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээх жүжигчнийг кино багийнхан гурван жилийн турш хайсан гэдэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түнтүүлэй "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулжээ
Түнтүүлэй "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулжээ. Зураг: МҮОНРТ

"Эргэж ирэхгүй намар" уран сайхны киноны уран бүтээлчид ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Киноны хамт олон Швейцар улсын "Festival International du Film de Fribourg" буюу "Фрибургийн Олон Улсын кино наадам"-д оролцсон юм.

Тус наадамд "Эргэж ирэхгүй намар" кинонд Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ "Special mention-Best Actor” буюу "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулж шагнал хүртсэн байна.

Киноны гол чимэг болсон Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээх жүжигчнийг кино багийнхан гурван жилийн турш хайсан гэдэг. Г.Тэнүүн-Эрдэнэ хүү өмнө нь "Солиот эх" кинонд дүр бүтээж байсан. Тус киноноос хүүг хармагцаа Түнтүүлэйн дүрд тохирох жүжигчин байна хэмээн харсан кино багийнхны сонголт мэргэн байсныг энэхүү үйл явдал мөн батлан харууллаа.

Хуваалцах