Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг энэ сард тодруулна

Төрийн орон сууцны корпорациас нийслэл хотод түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг долоон ангиллаар өнгөрсөн сард бүртгэсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг энэ сард тодруулна
Түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг энэ сард тодруулна. Зураг: МҮОНРТ

Төрийн орон сууцны корпорациас нийслэл хотод түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг долоон ангиллаар өнгөрсөн сард бүртгэсэн. Бүртгэлд нийт 2400 гаруй иргэн хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна.

Нягтлан шалгах ажиллагаа дуусмагц цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээлэх бөгөөд иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд ирж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болох юм. Харин цахим сугалааг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Хуваалцах