Түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Уншигч та бүхэнд Түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг танилцуулъя.
Мэдээллийн алба

Барилга хот байгуулалтын яам “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталлаа. Журмыг өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм. Уншигч та бүхэнд Түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг танилцуулъя.
Бүрдүүлэх бичиг баримт
-Иргэний цахим үнэмлэхийн хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт/ тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
-Өргөдөл
-Орлого тодорхойлох баримт бичиг
- Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Түрээсийн сууцанд тавигдах шаардлага
- Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;
-Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.
Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт
-Эрх зүйн бүрэн чадамжтай. 21 насанд хүрсэн
-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.


















