Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түргэн тусламжийн 2 авто машин хүлээлгэн өглөө

БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Барилга, тээврийн хорооны дарга, Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлгийн дарга Шю Хён Рюр, дэд дарга Жон Дэ Вүн нараар ахлуулсан найрамдлын бүлгийн гишүүд Дархан-Уул аймагт долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд айлчилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түргэн тусламжийн 2 авто машин хүлээлгэн өглөө
Түргэн тусламжийн 2 авто машин хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Барилга, тээврийн хорооны дарга, Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлгийн дарга Шю Хён Рюр, дэд дарга Жон Дэ Вүн нараар ахлуулсан найрамдлын бүлгийн гишүүд Дархан-Уул аймагт долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд айлчилж байна.

Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 5 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцааны эхлэл 2014 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгаас өнгөрсөн хугацаанд 2 галын машин, 6 түргэн тусламжийн авто машиныг манай аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газарт хандивлаж байсан юм.

Харин энэ удаагийн айлчлалаар тусгай зориулалт бүхий хоёр авто машиныг аймгийн Эрүүл мэндийн газар хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү машиныг хамгийн алслагдсан сум болох Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах