Төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж байна
Хамбургийн Их сургуулийн харьяа ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага)-ын судалгааны төвөөс Монголын Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран манай улсын төрийн албан хаагч, судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд зориулж өнөөдрөөс эхлэн нээлттэй сургалт зохион байгуулж
Мэдээллийн алба

Хамбургийн Их сургуулийн харьяа ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага)-ын судалгааны төвөөс Монголын Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран манай улсын төрийн албан хаагч, судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд зориулж өнөөдрөөс эхлэн нээлттэй сургалт зохион байгуулж байна.
Сургалтаар ЕАБХАБ-ын ерөнхий үйл ажиллагаа, бодлого чиглэл, хамарч буй хүрээ зэргийг танилцуулах бөгөөд байгууллагын жинхэнэ гишүүн удаагүй байгаа Монгол улсын эзлэх байр суурь, үүрэг оролцоо, хувь нэмрийг цаашид нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцах юм. Сургалт энэ сарын 27-нд хүртэл явагдана.


















