“Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт боллоо
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын ёс зүйн хороо, дүүргийн Прокурорын газар хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор өнөөдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Монгол Улсын ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү нар нар “Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Тус сургалтад 43 хороодын Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газрын болон харьяа байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан хаагчид хамрагдлаа.



















