Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн дээд одон, медаль гардууллаа

“Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн билэгт сайн өдрүүдийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчдад өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Төрийн дээд одон, медаль гардууллаа. Зураг: МҮОНРТ

“Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн билэгт сайн өдрүүдийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчдад өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх, Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүх, Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч А.Туяа нар Төрийн дээд одон медаль “Алтангадас” одонгоор, Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагч Г.Билэгт “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, Зүүн бүс дэх газрын дарга Д.Даавааням “Цэргийн хүндэт” медалиар тус тус шагналаа.



Шагналыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн гардуулсан бөгөөд төрийн дээд одон медалиар шагнагдсан албан хаагчдад хандан “Та бүхний төрд үнэнчээр зүтгэсэн гавьяаг үнэлсэн шагнал гэж би ойлгож байна. Төр, түмнийхээ итгэлийг дааж, эрхэлсэн албандаа үнэнчээр зүтгээрэй. Та бүхэн сар шинэдээ өргөн дэлгэр сайхан шинэлээрэй” хэмээсэн юм.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах