Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төрийн шагналт Ц.Төмөрбаатар Манлай баатрын дүрийг бүтээж байна

Дорнод аймгийн "Алтангадас" одонт Хөгжимт драмын театр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Манлай баатар хэмээх Дамдинсүрэнгийн амьдрал, тэмцлийг өгүүлсэн “Манлай баатар” дуулалт жүжгийг бүтээж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн шагналт Ц.Төмөрбаатар Манлай баатрын дүрийг бүтээж байна
Төрийн шагналт Ц.Төмөрбаатар Манлай баатрын дүрийг бүтээж байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн "Алтангадас" одонт Хөгжимт драмын театр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Манлай баатар хэмээх Дамдинсүрэнгийн амьдрал, тэмцлийг өгүүлсэн “Манлай баатар” дуулалт жүжгийг бүтээж байна.

Б.Цэрэннадмидын зохиол энэхүү жүжгийн найруулагчаар УГЗ, нэрт найруулагч Ч.Найдандорж уригдан ажиллаж байгаа бол гол дүрд Монгол Улсын Төрийн шагналт жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар тоглож буй юм байна.

Хөгжимт драмын театрын хамт олон Улс тунхагласны өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд жүжгийн нээлтээ хийхээр ажиллаж байна.

Хуваалцах