Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 13.00 цагт Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

Хуваалцах