Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг эмчилгээний хоолны цэсээ шинэчилж, Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг эмчилгээний хоолны цэсээ шинэчилж, Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ.

Ингэснээр эмчлүүлэгчдэдээ эрүүл, шим тэжээлтэй хоолоор үйлчилнэ.

Энэ хүрээнд Япон улсын мастер тогоочийг гал тогоондоо урьж, сургалт явуулсан байна.

Тус эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба 13 ажилтантай. Бүгд сургалтад хамрагдаж, хоолны мах, гурил, төрөл бүрийн хүнсний ногооны орцыг хэрхэн тэнцвэртэй байлгах талаар сурч, мэргэжлээ дээшлүүлж байна гэж Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ахлах тогооч н.Цэрэнбат хэллээ.

Mongolian National Radio · Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ

Хуваалцах