Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олонд баярын мэнд хүргэе
Төрт ёсны баялаг уламжлалтай Монгол Улсад төрийн хамгаалалт, үйлчилгээний алба эртний түүхтэйг тогтоосон түүхэн баримт элбэг байдаг ба тухайн цаг үед тагнуулын үйл ажиллагааны чухал хэсэг нь засаг төрийн хаад, ноёдын хамгаалалтын алба байсныг түүхчид бүр Хүннүгийн үеэс авахуулан тайлбарлаж иржээ.
Мэдээллийн алба

Төрт ёсны баялаг уламжлалтай Монгол Улсад төрийн хамгаалалт, үйлчилгээний алба эртний түүхтэйг тогтоосон түүхэн баримт элбэг байдаг ба тухайн цаг үед тагнуулын үйл ажиллагааны чухал хэсэг нь засаг төрийн хаад, ноёдын хамгаалалтын алба байсныг түүхчид бүр Хүннүгийн үеэс авахуулан тайлбарлаж иржээ.
УИХ-ын 1995 оны хаврын чуулганаас "Төрийн тусгай хамгаалалтын тухай" хууль батлагдаж, 1995 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдсөн нь Төрийн тусгай албаны хөгжлийн шинэ үеийн эхлэл болсон билээ. "Төрийн тусгай хамгаалалтын тухай" хууль батлагдсанаар хамгаалалтын ажлын эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн төдийгүй зохион байгуулалтын шинэ үндэслэлийг тавьсан юм. Уг хуулийн дагуу Засгийн газрын 127 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтын газрыг харьцангуй бие даалган хамгаалалт үйлчилгээний хэлтэс, харуулын алба, тусгай үйлчилгээний төрийн тусгай гараж гэсэн бүтэцтэйгээр байгуулж, шинэ гарсан хуулийг хэрэгжүүлэх талаар нэлээд арга хэмжээ авсан аж.

ТЕГ-ын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар нь Төрийн тусгай хамгаалалтын тухай Монгол Улсын хууль бусад хууль тогтоомжийн дагуу аюулгүй байдлыг хангах зорилгоор, хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагааг хангадаг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм.
Цагдаагийн академи, ОХУ-д Холбооны аюулгүй байдлын албаны академид суралцаж төгссөн, мэргэжлийн тагнуулч, хуульч, хурандаа Ж.Наранбаатар даргатай Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олон, бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!


















