Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төрийн үйлчилгээг иргэдэд” сэдэвт төвийн бүсийн сургалт эхэллээ

“Төрийн үйлчилгээг иргэдэд” сэдэвт төвийн бүсийн сургалт Дундговь аймагт эхэллээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төрийн үйлчилгээг иргэдэд” сэдэвт төвийн бүсийн сургалт эхэллээ
“Төрийн үйлчилгээг иргэдэд” сэдэвт төвийн бүсийн сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Төрийн үйлчилгээг иргэдэд” сэдэвт төвийн бүсийн сургалт Дундговь аймагт эхэллээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох сумдын өөрөө удирдах болон захиргааны байгууллагын мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг ХБНГУ-ын Конред-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн ЗДТГ, ИТХ хамтран зохион байгуулж байна. Сургалтад Дундговь, Өмнөговь, Төв аймгийн сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцож байна.

Хуваалцах