Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөлжсөн олимпиадад Дархан-Уул аймгаас 33 сурагч, 16 багш оролцоно

Уг олимпиадын хоёрын даваа 14 хичээлээр явагдаж, 380 багш, давхцсан тоогоор 1734 сурагч оролцжээ. Үүнээс 33 сурагч, 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөлжсөн олимпиадад Дархан-Уул аймгаас 33 сурагч, 16 багш оролцоно
Төрөлжсөн олимпиадад Дархан-Уул аймгаас 33 сурагч, 16 багш оролцоно. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгаас 33 сурагч 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор боллоо. Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, БСШУСЯ-аас хэрэгжүүлж байгаа боловсролын чанарын шинэчлэл Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна. Боловсролын салбарын чанарын нэг үзүүлэлт бол улсын төрөлжсөн олимпиад юм.

Уг олимпиадын хоёрын даваа 14 хичээлээр явагдаж, 380 багш, давхцсан тоогоор 1734 сурагч оролцжээ. Үүнээс 33 сурагч, 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор болсон байна.

Энэ жилийн төрөлжсөн олимпиадын хоёрын давааны дүнг өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад “Оюуны-Ирээдүй”, “Од” цогцолбор, есдүгээр сургууль, “Монгол-Оюу”, “Жигүүр” цогцолбор, 18 дугаар сургууль амжилтаа бататган тогтвортой амжилттай оролцсон байна

Хуваалцах