Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түрүү бөх "Усны элч" болно

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-нд "Говь+Ус" Өмнийн говийг усжуулах шийдэл -Монгол Улсад Усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүү бөх "Усны элч" болно
Түрүү бөх "Усны элч" болно. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-нд "Говь+Ус" Өмнийн говийг усжуулах шийдэл-Монгол Улсад Усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.

Монгол бөхийн өргөөнд 13:00 цагт эхлэх энэхүү барилдааны түрүү бөхөд Монгол Улсын "Усны элч-2024" өргөмжлөлийг олгох юм байна.

Монгол Улсын "Усны элч" нь усны нөөцийн хамгаалал хуримтлалын асуудлаар олон нийтэд хандсан олон төрлийн үйл ажиллагаанд оролцож, Өмнийн говьд усны хүртээмж, хангамжийг нэмэгдүүлэх, говийг усжуулах ажилд олон нийтийг уриалж манлайлах ажилд оролцох аж.

Дэлхийн олон улсад "Усны элч" буюу "Water Ambassador" гэсэн хөтөлбөр хэрэгждэг билээ.

Хуваалцах