Түрүү бөхийг шилжин явах цом, 5000 ам.доллараар шагнана
Тус ойд зориулж есдүгээр сарын 16, 17-нд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох юм.
Мэдээллийн алба

Увс аймгийн Биеийн тамир, спортын газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн энэ сарын 15-нд тохионо.
Тус ойд зориулж есдүгээр сарын 16, 17-нд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох юм.
Хоёр давсан шилдэг 32 бөх тойргоор барилдах бөгөөд дээрх аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит "Увс нуур цом" нэртэйгээр зохион байгуулагдах гэнэ.
Түрүү бөхийг шилжин явах цом, 5000 ам.доллараар шагнах аж.


















