Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын харцага О.Хангай үзэгчдийн суудал руу шилжив

Энэ даваанд тэрбээр аймгийн арслан Б.Даваа-Очиртой таарч хүч үзсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын харцага О.Хангай үзэгчдийн суудал руу шилжив
Түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын харцага О.Хангай үзэгчдийн суудал руу шилжив. Зураг: МҮОНРТ

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.

Энэ даваанд тэрбээр аймгийн арслан Б.Даваа-Очиртой таарч хүч үзсэн юм.

Бөх сонирхогчдын ихэнх нь О.Хангайг түрүүлнэ байх гэж таамаглаж байв. Учир нь тэрбээр сүүлийн дөрвөн барилдаанд завсаргүй түрүүлсэн билээ. Тэгээд ч заалны барилдаанд яггүй барилддаг түүнийг ингэж дэмжихээс ч яах вэ гэж фэйсбүүк хуудасдаа шагшиж байсан хүн олон байв.

Б.Даваа-Очир нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат бөх юм.

Хуваалцах