Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түрүүлж, аман хүзүүдсэн даагыг хасчээ

Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах “Барианд орохдоо түрүүлж ирсэн хоёр даага байгаа. Нэг нь Монгол Улсын тод манлай Бат-Эрдэнийн зээрд, хоёрт Баянхонгор аймгийн Богдын Д.Ганболдын хонгор даага байсан.

Mонгол наадам 2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүүлж, аман хүзүүдсэн даагыг хасчээ
Түрүүлж, аман хүзүүдсэн даагыг хасчээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан өнөөдөр болсон билээ. Хурдан морины салбар хорооноос уралдааны дүнг удаан хүлээлгэсний эцэст танилцуулж, түрүү болон аман хүзүүнд хурдалсан даагыг эрлийз гэсэн үндэслэлээр хасав.

Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах “Барианд орохдоо түрүүлж ирсэн хоёр даага байгаа. Нэг нь Монгол Улсын тод манлай Бат-Эрдэнийн зээрд, хоёрт Баянхонгор аймгийн Богдын Д.Ганболдын хонгор даага байсан. Энэ хоёр даагыг комиссын шийдвэрээр хаслаа. Эдгээр дааганы анхны үүлдэрлэг байдлыг тогтооход уягдаж хасагдсан. Гэвч хамгаалалтын ажилчдын нэг нь тавьж явуулсан байна. Хэн тавьж явуулсныг цагдаагийн байгууллага удахгүй тогтооно. Уг хоёр даага үүлдэрлэг байдлаараа хасагдсан нь манай бүртгэлд баталгаажсан байгаа. Сая дахин шинжихэд сэрвээний өндөр болон гадаад үүлдэрлэг байдал нь эрлийз байна гэсэн үндэслэлээр хасч бусад даагыг урагшлуулж байгаа юм” гэлээ.

Хуваалцах