Тусгаар тогтнолын талбайн жагсагчдыг хамгаална
Киев хотын тусгаар тогтнолын тайлбай дахь аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд 100 гаруй казахчууд сайн дураараа оролцжээ. Хуучин ЗХУ ын бүрэлдэхүүнд байх үедээ Украйнд ирж суурьсан тэдгээр иргэд одоогийн засгийн газрын үед эх оронд нь эмх замбараагүй байдал нүүрлэж байгаа хэмээн үзэж, тусламж дэмж
Мэдээллийн алба

Киев хотын тусгаар тогтнолын талбай дахь аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд 100 гаруй казах иргэн сайн дураараа оролцжээ.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үедээ Украйнд ирж суурьсан тэдгээр иргэд одоогийн засгийн газрын үед эх оронд нь эмх замбараагүй байдал нүүрлэлээ хэмээн үзэж, тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Украйн улсын түүхэнд казахчууд хэзээ ч нэгдэн нийлж байгаагүй, гэхдээ аюул эрсдэл тулгарсан үед ард иргэд нэгдэн хүчирхэгжиж, энэ байдлыг нь хэн ч эвдэн бусниулж чадахгүй учир ийнхүү нэгдэн нийлж, аюулгүй байдлыг хамгаалах болсон гэж хөдөлгөөнд оролцогч Василлий Лубуняа мэдэгджээ.
Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан 4 дэхь долоо хоногтоо үргэлжилж, жагсагчдын аюулгүй байдлыг нь шөнийн үед тэдгээр казахчууд хамгаалах юм.
Одоогийн байдлаар тус улсын улс төрийн энэ нөхцөл байдал чухам хэдийд цэгцрэх нь тодорхойгүй байгаа учир сайн дураараа энэ ажиллагаанд оролцож байгаа Казахчууд Киев хотын тусгаар тогтнолын талбайн жагсагчдын шаардлагыг биелүүлэх хүртэл ямар ч цалин хөлсгүйгээр аюулгүй байдлыг хамгаалахаар болжээ.


















