Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тусгаар тогтнолын цом" яруу найргийн наадам болно

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 91 жилийн ойд зориулан, Монгол Ардын намаас зохион байгуулдаг яруу найргийн уламжлалт наадам болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тусгаар тогтнолын цом" яруу найргийн наадам болно
"Тусгаар тогтнолын цом" яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны түүхт 91 жилийн ойд зориулан, Монгол Ардын намаас зохион байгуулдаг яруу найргийн уламжлалт наадам болох гэж байна. Тус наадам ихэвчлэн жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд буюу хуучнаар "Улс тунхагласан баяр"-аар болдог юм.

Энэ жил тус наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд чөлөөт сэдэв, хоёр, гуравдугаар шатанд эх орны сэдвээр бичсэн бүтээлээ уншдаг юм. Нийт бүтээлээ ирүүлсэн найрагчдаас шигшиж, эхний шатанд 15 найрагчийг оролцуулж, дараагийн шатанд 10, сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдэх юм байна.

Сүүлийн шатанд үлдсэн таван найрагчаас тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулна. "Тусгаар тогтнол" яруу найргийн наадам 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 14:00 цагт болно.

Наадмын удирдамж:


Хуваалцах