Тусгай дугааруудыг андуурч залгахгүй байхыг анхааруулж байна
Иргэд ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дусгай дугаар болох 101, 102, 103, 105 дугааруудад дуудлага өгөхдөө андуурч залгах тохиолдол их гарч байна.
Мэдээллийн алба

Иргэд ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дусгай дугаар болох 101, 102, 103, 105 дугааруудад дуудлага өгөхдөө андуурч залгах тохиолдол их гарч байна. Тухайлбал, цагдаагийн102 дугаарыг ямар дуудлага өгдөг дугаар болохыг мэдэхгүйгээсээ болж түргэн тусламжийн дуудлага өгдөг. Иймд иргэдийг 101 дугаар-гал түймэр, 102 дугаар-цагдаа, 103 дугаар –түргэн тусламж 105 дугаар-гамшиг аврах ажиллагааны дугаар болохыг сайтар анхаарч дуудлага өгөхдөө андуурч залгахгүй байхыг ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна.


















