Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дунд долоон төрлөөр урлагийн наадам зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо
Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дунд долоон төрлөөр урлагийн наадам зохион байгууллаа.

Наадмын тэргүүн байрт хангайн бүс шалгаран шилжин явах цомын эзэн болсон бол дэд байрт төвийн бүс, гуравдугаар байрт зүүн бүс тус тус шалгарсан юм.

Мөн шилдгийн шилдэг Гранпри цомын эзнээр төвийн бүсийн гоцлол дуучин н.Баасансүрэн тодорлоо. Цаашид уг наадам хоёр жил тутамд уламжлал болон зохион байгуулагдах юм.

Хуваалцах