Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тусгай олимпийн наадамд 28 тамирчин оролцоно

дэлхийн Тусгай олимпийн наадам ирэх сарын 8-22-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай олимпийн наадамд 28 тамирчин оролцоно
Тусгай олимпийн наадамд 28 тамирчин оролцоно. Зураг: МҮОНРТ

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд явагддаг дэлхийн Тусгай олимпийн наадам ирэх сарын 8-22-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно. Энэ удаагийн Тусгай олимпийн наадамд Монголоос маш өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж. Тухайлбал, Абу Дабид эх орноо төлөөлөн 28 тамирчин долоон төрөлд өрсөлдөх юм байна.

Сонирхуулахад, Монгол Улсын баг 2013 онд БНСУ-д болсон Тусгай олимпод анх урилгаар оролцсон бөгөөд түүнээс хойш өвөл, зуны наадмыг алгасахгүй оролцож, томоохон амжилт үзүүлсээр иржээ.

Хуваалцах