Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тусгай олимпийн өвлийн тамирчид Веныг зорилоо

Оюуны бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпийн өвлийн тус наадам нь энэ сарын 14-25-нд Австри Улсын дөрвөн хотноо зохион байгуулагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай олимпийн өвлийн тамирчид Веныг зорилоо
Тусгай олимпийн өвлийн тамирчид Веныг зорилоо. Зураг: МҮОНРТ

Тусгай олимпийн өвлийн наадамд оролцох манай тамирчид Вена хотод бэлтгэлээ хангаж байна.
Оюуны бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпийн өвлийн тус наадам нь энэ сарын 14-25-нд Австри Улсын дөрвөн хотноо зохион байгуулагдана.
Харин нээлт энэ сарын 18-нд товлогдсон ч энэ өдрийг хүртэл тамирчид цагийн зөрүүгээ гаргах, цаг уурын нөхцөл байдалд дасаж бэлтгэлээ хангах зорилгоор өчигдөр эх орноосоо мордоод байна.
Энэ үеэр Үндэсний шигшээ багийн албаны дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох бөмбөгтэй хоккейн багийн тамирчин Д.Төгөлдөрт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгөв.
Тамирчид бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
Манай баг тамирчид анх 2013 онд БНСУ-ын Пёнчанд зохион байгуулсан өвлийн тусгай олимпийн наадамд урилгаар оролцож байсан билээ. Харин 2015 оны Лос Анжелес хотноо болсон зуны олимпийн наадамд 14 тамирчин оролцсон юм.
Тэд спортын гурван төрлөөр оролцож тус бүр дөрвөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв.
Энэ удаагийн наадамд 107 орны 3000 гаруй, тамирчин өвлийн спортын есөн төрлөөр өрсөлдөх юм.

Хуваалцах