Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчийн 56 нь өөр улсаас дамжин иржээ
Монгол Улс гадаадад байгаа иргэдээ татан авахын тулд өнгөрсөн хугацаанд нийтдээ найман онгоцыг нисгэсэн байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улс гадаадад байгаа иргэдээ татан авахын тулд өнгөрсөн хугацаанд нийтдээ найман онгоцыг нисгэсэн байна. Ес дэх онгоц өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлээр иргэдээ татан авлаа. Тус нислэгээр 266 иргэн эх орондоо ирээд байгаа юм. Тэд бүгд шинжилгээнд хамрагдаагүй учраас эрсдэлтэй ангилалд багтаж байгаа гэдгийг УОК-оос мэдээллээ. /2020.04.03/


















