Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

Тусгай үүргийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэг 7 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

1. Тусгай үүргийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэг 7 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдэнэ.

2. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “F“ каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ.

3. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 7 дугаар сарын 4-ний өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө.

4. УОК-оос ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу тус нислэгт багтсан иргэдэд ЭСЯ-наас нэг бүрчлэн утсаар мэдэгдсэн болно.

5. Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газраас тус нислэгт багтсан иргэн бүртэй нэг бүрчлэн утсаар холбогдон тийзийн бичилтийг хийж байгаа болно.

Эх сурвалж: Токио дахь ЭСЯ

Хуваалцах