Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөлгүй, зориулалтын бус орон сууцны нэг давхарт зочид буудлын үйл явуулж байжээ

Иргэний гаргасан гомдлын дагуу БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, 4-р байранд байрлах Усан Лянхуа ХХК-ны Норпэл дэн буудлын үйл ажиллагаанд 2019 оны 10-р сарын 15-ны өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөлгүй, зориулалтын бус орон сууцны нэг давхарт зочид буудлын үйл явуулж байжээ
Тусгай зөвшөөрөлгүй, зориулалтын бус орон сууцны нэг давхарт зочид буудлын үйл явуулж байжээ. Зураг: МҮОНРТ

Иргэний гаргасан гомдлын дагуу БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, 4-р байранд байрлах Усан Лянхуа ХХК-ны Норпэл дэн буудлын үйл ажиллагаанд 2019 оны 10-р сарын 15-ны өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтаар тус дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй, байр нь зориулалтын бус орон сууцны 1 давхарт, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, буудлын зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ туйлын хангалтгүй, цагаан хэрэглэлийн угаалга, халдваргүйжүүлэлт туйлын хангалтгүй, цагаан хэрэглэл стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн ба илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдана. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах