Тусгай зөвшөөрөлтэй 750 тээврийн хэрэгсэл жуулчдад үйлчилнэ
Сар гаруйхны өмнө Манжуурын чиглэлд авто осол болж, хоёр зорчигч амь насаа алдсан.
Мэдээллийн алба

Жуулчдын аюулгүй байдал тэдэнд үйлчлэх автобус, машинаас эхэлнэ. Сар гаруйхны өмнө Манжуурын чиглэлд авто осол болж, хоёр зорчигч амь насаа алдсан. Эрсдлээс сэргийлэхийн тулд жуулчдад үйлчлэх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй найдвартай байдалд холбогдох байгууллагууд хэрхэн анхаарч байгааг сурвалжиллаа.
Учир нь жуулчдад үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслийн тоо, зөвшөөрөл эрс нэмэгджээ. Өнгөрөгч 2015 онд 98 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол энэ оны эхний хагас жилд 126 болж нэмэгджээ.
Жуулчин тээвэрлэх таних тэмдэг авсан тээврийн хэрэгслийн тоо 2015 онд 632 байсан бол энэ оны эхний хагас жилд 750 болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 750 тээврийн хэрэгсэл жуулчдад үйлчилнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.


















