Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төслийн багийн гишүүд ОБЕГ-т ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн багийн гишүүд ОБЕГ-т ажиллаж байна
Төслийн багийн гишүүд ОБЕГ-т ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбогдуулан Швейцарийн Хөгжлийн агентлагийн мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаж, төслийн багийн гишүүдтэй уулзалт хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, сургалт, бэлтгэлийн байгууламж болон тоног төхөөрөмжийн хадгалалтын нөхцөл байдалтай танилцсан юм.

Төслийн багийнхан энэ сарын 27-ныг хүртэл ОБЕГ-т ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах