Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүнг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов
Төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүнг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж байгаа агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцсон юм.

Мөн Монгол Улсад ажиллахаар томилогдсон БНФУ-ын Иргэний аюулгүй байдал хариуцсан бүсийн зөвлөх болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах