Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төсөв хэмнэхийн тулд тамирчдад олгодог тэтгэлэгийг хасах шаардлагатай юу

Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байна гэсэн шалтгаанаар тамирчдадаа сар бүр олгодог мөнгөн тэтгэлэгийг цуцлах талд УИХ-ын зарим гишүүн санал хүргүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсөв хэмнэхийн тулд тамирчдад олгодог тэтгэлэгийг хасах шаардлагатай юу
Төсөв хэмнэхийн тулд тамирчдад олгодог тэтгэлэгийг хасах шаардлагатай юу. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байна гэсэн шалтгаанаар тамирчдадаа сар бүр олгодог мөнгөн тэтгэлэгийг цуцлах талд УИХ-ын зарим гишүүн санал хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны наймдугаар сард олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох зарлиг гаргасан.

Уг зарлигт тусгасны дагуу олимп, дэлхийн аваргын хос медальтай домогт тамирчид болох З.Ойдов 7.5, Х.Баянмөнх 7.0, Н.Түвшинбаяр 7.0, С.Батцэцэг 6.0, П.Сэрдамба 5.5, Э.Бадар-Ууган 5.0, Х.Цагаанбаатар 4.5, Ж.Мөнхбат 3.5, Ц.Дамдин 3.0, Н.Төгсцогт 4.5, У.Мөнх-Эрдэнэ 4.0, О.Гүндэгмаа 3.0, Д.Сэрээтэр 2.5, С.Ням-Очир 2.5, Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат, Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая төгрөг сар бүр авдаг. Үүний нийлбэр дүн 70 гаруй сая төгрөг.

Гэтэл зарим иргэн дэд сайдын албан тушаалыг байхгүй болговол арав гаруй тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гаргажээ.

Хуваалцах