Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төсвийн хүрээний мэдэгдлийг байнгын хороо руу шилжүүллээ

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн хүрээний мэдэгдлийг байнгын хороо руу шилжүүллээ
Төсвийн хүрээний мэдэгдлийг байнгын хороо руу шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн агуулгаар санал хураахад нийт гишүүдийн 80 хувь нь зөвшөөрлөө. Ингэснээр дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүлж байна.

Төсвийн байнгын хороо уг асуудлыг өдөр цайны цагаар хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрийг нь УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх юм.

Хуваалцах