Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төсвийн хөрөнгөөс хууль бусаар зарцуулсан мөнгийг буцаан төлүүлэв

Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн хөрөнгөөс хууль бусаар зарцуулсан мөнгийг буцаан төлүүлэв
Төсвийн хөрөнгөөс хууль бусаар зарцуулсан мөнгийг буцаан төлүүлэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав. Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны долоодугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд дээрх зөрчлийг арилгуулах арга хэмжээ авснаар Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэх арга хэмжээг авлаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Хуваалцах