ТҮЦ ажиллуулдаг иргэдэд хугацаатай үүрэг өглөө
Тэд энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, тус бүрдээ шалтгаануудаа тайлбарлалаа. Засаг даргын орлогч Л.Амарзаяа Нийслэлийн хэмжээнд ТҮЦ-ийн үйл ажиллагааг цэгцлэх журам хэлэлцэгдэж батлагдах тухай дуулгаад нийтийн эрх ашгийн төлөө, хотын цэвэр цэмцгэр, иргэдийн эрүүл аюулгүй бай
Мэдээллийн алба

СБД-ийн нутаг дэвсгэрийн автобусны буудлууд дээр ТҮЦ ажиллуулдаг иргэд Засаг даргын орлогч Л.Амарзаяатай уулзлаа.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаа болон хууль зөрчин ажиллаж байгаа, ТҮЦ-үүдэд үйл ирэх сарын 01-ний өдрийн дотор зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн билээ.
Тэд энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, тус бүрдээ шалтгаануудаа тайлбарлалаа. Засаг даргын орлогч Л.Амарзаяа Нийслэлийн хэмжээнд ТҮЦ-ийн үйл ажиллагааг цэгцлэх журам хэлэлцэгдэж батлагдах тухай дуулгаад нийтийн эрх ашгийн төлөө, хотын цэвэр цэмцгэр, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд зохих шаардлагуудаа тавьж ажиллана гэдгээ хэллээ.


















