“Түцний охид” киноны нээлт болов
“Go Adventure studio” болон “Red point media”-гын хамтын бүтээл “Түцний охид” киноны гол дүрд Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Т.Хулан, Т.Бадамжав нар тогложээ.
Мэдээллийн алба

Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулсан, эмэгтэй хүний үнэн түүхийг харуулах “Түцний охид” уран сайхны киноны нээлт боллоо.
“Go Adventure studio” болон “Red point media”-гын хамтын бүтээл “Түцний охид” киноны гол дүрд Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Т.Хулан, Т.Бадамжав нар тогложээ.
Тус киноны ерөнхий найруулагчаар Д.Галхүү ажилласан бөгөөд тэрбээр киноныхоо талаар “Өнгөрсөн 2016 он миний хувьд хайрт эгчээсээ хагацсан хатуу жил байсан. Эгч минь өрх толгойлсон эмэгтэй байсан юм. Тэр мөчөөс эхлэн энэ сэдвээр кино хийх юмсан гэсэн бодол шөнийн зүүдэнд зохиол болон ирж, өдрийн бодолд кино кино кино гэсээр нэг л мэдэхэд зорилго болчихсон байсан. Ингээд тэр зорилгоо өнөөдөр биелүүлсэндээ баяртай байна” хэмээв.


















